2016 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн \”Хэрэглэгчийн жил”-ийн ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна..
Баталгаажуулалтын ажлын явцад орон нутгийн тариалан эрхлэгчид тус үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжтай байгаа тухайгаа илэрхийлж байсан юм.
Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хэрэглэгчтэй холбоотой заалт, журам, жин хэмжүүрийн холбогдох стандарт, баталгаажуулалтын ажл