ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 10-нд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 13 тохиолдол бүртгэгдлээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 13 212 хүнд PCR-ийн шинжилгээ хийжээ.
Ингэснээр, улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1442 болж байна.