Норвег улсад Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан тухай тус улсын Эмийн агентлаг мэдээлэв.
Нас барсан тохиолдлууд бүгд 80-аас дээш настай, дархлаа султай ахмад настнуудын дунд бүртгэгджээ. “Эдгээр нь онцгой түгшүүр төрүүлэхүйц тохиолдлууд биш юм. Энэхүү вакцин бие сул өндөр настай өвчтөнүүдийг эс тооцвол маш бага эрсдэлт хүчин зүйлтэй” гэж агентлагийн төлөөлөгч Штайнар Мадсен хэлснийг “NRK” телевиз онцолжээ.
Цаашид иймэрхүү тохиолдлоос зайлсхийхийн тулд Норвегийн Эрүүл мэндийн хүрээлэн хүнд өвчтэй өндөр настнуудыг вакцинжуулах зааврыг өөрчилсөн байна.
Норвегийн эрх баригчид коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аянаа 12 дугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд вакциныг хамгийн түрүүнд Осло дахь асрамжийн газрын ахмад настнуудад хийсэн байна. Одоогийн байдлаар тус улсад 25000 хүн вакцинд хамрагджээ.