Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Дорнод аймагт тусгаарлагдсан мэдээлэл гараад буй.
Энэ талаар Дорнод аймгийн Шуурхай штабын албаны эх сурвалжаас тодруулахад “Халхгол суманд тусгаарлагдсан байгаа. Шинжилгээний бичиггүй, зөвшөөрөлгүй орж ирсэн болохоор тусгаарласан” гэдгийг хэллээ.
Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Чойбалсангаас Улаанбаатар хот чиглэлд 2021.01.16-ны өглөө нийтийн тээврийн автобус явуулахаар шийдвэрлэсэн байна.
Холбогдох журамд заасан хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаанаар нийслэл рүү зорчих иргэдийг хүргэх аж.