Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.
1-р сарын 18-ны өдөр 17646 хүнд PCR шинжилгээ хийснээс 10 хүнээс коронавирус илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 10 хүн бүгд тусгаарлалтад байсан. Улаанбаатарт 709, улсын хэмжээнд дотоодын халдвар 1035 боллоо. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд халдварын 1536 тохиолдол батлагдсанаас 995 хүн эдгэрлээ.
Сүүлийн 28 хоногт аймгуудад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй тул ДЭМБ-ын зөвлөмжөөр эрүүл бүс хэмээн үзнэ.эж буй юм.
Д.НАРАНГЭРЭЛ: ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ЗҮРХНИЙ ӨВЧНӨӨР НЭГ ХҮН НАС БАРСАН
Цэргийн төв эмнэлэгт нэг хүн нас барсан. Энэ хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан уу? гэсэн сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл хариулав.
Тэрбээр, Цэргийн төв эмнэлэгт 1-р сарын 16-нд нэг хүн нас барсан. Энэ хүнээс гурван удаагийн шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тэгэхээр халдвар нь эдгэрсэн гэж үзнэ. Энэ хүн зүрхний өвчнөөр нас барсан гэлээ.