Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс “Хас” болон Худалдаа хөгжлийн банкинд байжээ. Тиймээс “Хас” банкны таван хүнийг тусгаарлаж, дам хавьтлын 300 гаруй хүний шинжилгээг хийж байгаа бол ХХБ-нд өнөөдрөөс тандалт судалгааг хийж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүн байгаа учир хоёрдогч хавьтал болсон тамгын газрын ажилтнуудад тандалт судалгааг хийж байна гэв.
Мөн өчигдөр “Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан ба PCR шинжилгээ хийхэд халдвартай нь батлагдсан. Түүний 3-4 хавьтлыг тогтоон тусгаарлаж, эмнэлгийг ариутгажээ.