Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байрнуудыг хамгаалалтад авлаа.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна.
Иргэн та ОНЦ шаардлагагүй бол гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.
2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ.
- БГД: 12-р хороо 19-р байр
- БГД: 25-р хороо Голденпарк 303
- БЗД: 26-р хороо Баянмонгол 416
- БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
- СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
- СХД: 29-р хороо 141-р байр
- СБД: 3-р хороо 45-р байр
- СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр