ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр 7065 хүнд PCR шинжилгээ хийснээс 16 хүнээс коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 814 болж байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тохиолдол 1140 болжээ. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-ээс 15 хүн Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжжээ. Харин Яармагийн эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ гарчээ.
Улсын хэмжээнд, коронавирусний халдварын тохиолдол 1643 болж бүртгэгдэж байна.