Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтаан томилж, тангараг өргүүлэх төлөвтэй байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
МАН-аас 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэн Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Хуульд зааснаар Ерөнхийлөгч тав хоногт багтаан УИХ-д нэр оруулах бөгөөд хуулийн хугацаа маргааш дуусна.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ бүрдүүлэх бөгөөд Засгийн газрын бүтэц буюу яам, тамгын газарт өөрчлөлт орохгүй гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь хуульд заасан эрх бөгөөд бүлгийн зүгээс ямар нэг санал оруулаагүй гэв.