УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг Сангийн сайдад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар томилох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудлыг байнгын хорооны хуралдаанаас 72.7 хувийн саналаар дэмжсэн байна.
Чуулганы хуралдаанаар уг томилгоог хэлэлцээд 83.6 хувийн саналаар дэмжив.
Ийнхүү Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хорооны даргаар томилогдлоо.