Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож ЖДҮ-г дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан хэргээр ял оногдуулсан Б.Ундармаагийн хэргийг өнөөдөр прокурорын эсэргүүцлийн дагуу дээд шүүхээр хэлэлцсэн байна.
Дээд шүүхээс хэргийн шийтгэх тогтоолыг дүгнэн хэлэлцэж давж заалдах шатны шүүхийн ялыг хөнгөрүүлсэн магадлалыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасан байна. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж байсан билээ.
Монголчууд та нар Нийгмийн Даатгалын шимтгэлээ сайн төлөөрэй. Тэгвэл би тэрнийг чинь авмаар байна. Баярлалаа.
Төрийн өмчит Чайна Хауронг Ассет Мэнэжмэнт компанийн тэргүүн асан Лай Сяомин авлига авсан, хөрөнгө шамшигдуулсан, олон эхнэр авсан хэргээр цаазлуулсан болохыг БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ.
Шүүхийн тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэсэн байна. Тогтоол гүйцэтгэхийн өмнө түүнийг төрөл төрөгсөдтэй нь уулзуулжээ.