Нийслэлд коронавирусний халдварын өргөн тархалттай, өндөр идэвхтэй 12 голомт байгаа тухай ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Тэдгээр голомтуудаас халдвар тархаж байгаа нийтлэг хэлбэр нь байгууллага хамт олон, үйлчилгээний газар, гэр бүлийн хүрээнд байна. Тухайн байнууллага, үйчилгээний газар нь эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг баримтлаагүйгээс халдвар тархах эрсдэл бий болгож буйг санууллаа. Энэ сард хүний бөөгнөрөл эрс нэмэгдсэн, иргэд айлд очих, гэртээ хүн урих, олноор нийлж баяр тэмдэглэх зэргээс болж өвчлөлийн тоо нэмэгдэж байгааг анхааруулав. Иймд аль болох эрүүл мэндийн байгууллагын гаргасан заавар зөвлөмжийг баримталж, аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөв.
Халдварын голомтын хариу арга хэмжээнд нийслэлд 2430 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Түүнчлэн Гашуунсухайт боомтод Зоонозын төвийн албан хаагчид PCR шинжилгээ авч ажиллаж байгаа аж.