Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байдаг “Икс Апартмент” байранд эцсийн халдваргүйтгэл хийж цагдаагийн хамгаалалтыг буулгасан талаар тус дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр тус байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан. Үүнтэй холбоотойгоор, тус байрны 4 блокийн иргэдийг гурван удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт 7 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад аваад байна.
Цаашид, тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цэгээр цаг авч давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, цагдаагийн хамгаалалтыг буулгав.
Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг нийт оршин суугчдад уриалав.