Италийн “Italpol” хувийн хамгаалалтын компани нохойг коронавирусээр халдварласан хүмүүсийг үнэрээр нь танихад сургаж байна.
“Нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал, томоохон компаниуд ийм үйлчилгээ авах сонирхолтой байгаа хэдий ч төсөл одоохондоо туршилтын шатанд хэрэгжиж байна. Халдвартай хүнийг үнэрээр нь таньдаг нохой олон хүн бөөгнөрсөн газар маш их хэрэгтэй. Иймэрхүү газруудад нэг дор олон хүн цугларсан нисэх онгоцны буудал юун түрүүнд багтдаг билээ” хэмээн “Italpol” компанийн шуурхай хэлтсийн захирал Дель Греко ярьжээ.
Коронавирустэй хүмүүсийг үнэрээр нь танихад нохойг ашиглах арга одоогоор Франц төдийгүй Хойд Европын хэд хэдэн оронд хэрэгжиж байгаа ч мөн л туршилтын шатанд хэрэгжиж байна.