Нийслэлд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд эрсдэлгүй гэгдэж буй зарим хороодын иргэд хамрагдахгүй байгаа. Үүнийг иргэд шинжилгээ авах газрын байршил, шинжилгээ авах хуваарь, цэгийн мэдээллээс харж болох юм. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 болон 19 дүгээр хорооны иргэд шинжилгээнийн хуваарьт байхгүй байгаа юм.
Энэ талаар 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн менежер эмч З.Тунгалагтуяагаас тодруулбал, “Манай хорооны иргэд энэ өдрүүдэд зохион байгуулж буй “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамрагдахгүй. Шаардлагатай тохиолдолд хорооны иргэд аль ч цэгт очиж шинжилгээг сайн дураар өгч болно. Манай хороо нь зусланд байрладаг. Шадивлан, Салхит, Яргайт зэрэг хойд чиглэлийн зуслангийн оршин суугчидтай. Халдварын эрсдэлгүйд тооцогдож байгаа” гэв.