Хоёрдугаар сарын 13-ны өдөр нийслэлийн зургаан дүүргийн 67 хорооны иргэдээс PCR шинжилгээг суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр авна.
Тодруулбал, Улсын онцгой комиссоос өгсөн мэдээллээр
- Баянгол дүүрэг 7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22-р хороо
- Баянзүрх дүүрэг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20-р хороо
- Чингэлтэй дүүрэг 17-р хороо,
- Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13-р хороо
- Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 18, 19, 28, 30-р хороо
- Хан-Уул дүүргийн 2, 3, 6, 7, 11, 12, 13, 14-р хорооны иргэд нэг өрх нэг шинжилгээнд 18 наснаас дээш нэг хүнээ шинжилгээнд хамруулах юм.
Дээрх дүүрэг, хорооны иргэд өнөөдөр 10-15:00 цагийн хооронд шинжилгээг өгөх бөгөөд тухайн дүүрэг хорооноос шинжилгээг очиж өгөх эсвэл гэрээс авах талаар мэдээллийг өгч ажиллана гэв.
Нийслэлийн хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 115 голомт бүртгэгдсэн бөгөөд идэвхтэй 30 голомтын 100 орчим мянган өрхөөс дам хавьтлын дам хэлбэрээр халдвар хэрхэн тархсаныг үзэхээр шинжилгээг авч байна.
Хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа өрхүүдээс, 13-наас хойш бусад өрхүүдээс шинжилгээ авах юм.