Өндөгний хальсыг элдэв янзаар боловсруулж, дахин хэрэглэж болдог. Тиймээс та бүхэн хэргэлсэн өндөгнийхөө хальсыг хаях гэж бүү яараарай.
Эмийн журмаар хэрэглэх. Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Астматай хүмүүс мөн хэрэглэнэ. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг. Суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустай. Бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор мөн уудаг гэнэ.
Кальцийг нөхөх. Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохой, гипсэнд байгалийн кальций агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальций л бүрэн шимэгддэг. Учир нь өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.
Хүүхдийн яс бэхжих. Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухна шүү дээ. Диатез, рахит, цус багадалтын үед тун тустай.
Үс, хумс бэхжүүлэх. Эрүүл үс, хумстай болоход кальций шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг 7 хоногт 1/3 цайны халбагаар, 2 капсул загасны тостой ууж байгаарай.
Цацраг идэвхт бодисыг гадагшлуулах. Эргэн тойронд чинь цацраг идэвхт бодис тархсан бол өндөгний хальс ид. Хэдэн 7 хоногийн туршид өдөрт ¼ цайны халбага нунтагласан өндөгний хальс идэхэд хангалттай.
Цагаан хэрэглэл цайруулах. Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно. Бор өндөг биш шүү!
Кофены амтыг сайжруулах. Нунтагласан өндөгний хальсыг кофенд бага зэрэг нэмэхэд тансаг амттай болно.
Сав суулга цэвэрлэх. Үйрүүлсэн өндөгний хальсыг халуун саванд хийгээд савны тал хүртэл ус хийнэ. Сайн сэгсрээд хонуулахад өглөө нь халуун савны дотор гялалзах болно. Ийм маягаар цахилгаан зуух, сав суулганы түлэгдсэн, өнгөр тогтсон хэсгийг арилгаж болдог. Хайруулын таваг, лист бас цэвэрлэнэ.
Ногооны талбайд. Бордоо маягаар ашиглаж болно. Суулгацаа суулгахаас өмнө нунтаг өндөгний хальсыг хөрсөнд цацна. Мөн өндөгний хальсанд суулгац үрслүүлж болдог.