АНУ-ын Орегон муж улсад коронавирусний вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн дор хаяж дөрвөн хүн халдвар авсан тухай муж улсын эрх баригчид мэдээлжээ.
Эрх баригчдын мэдээлснээр, халдвар авсан бүх дөрвөн тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй эсвэл хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Үүнээс гадна, халдвар авсан хүмүүст коронавирусний вакцины хоёр дахь тунг хийснээс хойш 14 хоногийн дараа халдвар илэрчээ.
“Бид халдварын эх үүсвэрийг тогтоохын тулд муж улсын удирдлага, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна” гэж Ореган муж улсын эрүүл мэндийн газар мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд геномын дарааллыг тогтоож байгаа бөгөөд үр дүн нь ирэх долоо хоногт тодорхой болох аж.
Вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан тохиолдол мөн Хойд Каролина муж улсад бүртгэгджээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 50 сая гаруй хүн вакцин хийлгэснээс 12 сая гаруй нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.