УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж \”Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар дахин нэг баримт
дэлгэлээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрээс алга болсон гэгдэж буй 100 тэрбум
төгрөгийн асуудлыг тэрээр дараах байдлаар тайлбарлалаа.
\”Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, \”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хоёул
Худалдаа хөгжлийн банкны мэдэлд шилжсэн. Тэгвэл эдгээр үйлдвэрүүд \”Эрдэнэт”
үйлдвэртэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Тухайлбал, 2016 оны
08 дугаар сарын 25-ны өдөр \”Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, \”Эрдэнэт”
үйлдвэртэй 2017-2021 он хүртэл таван жилийн хугацаанд шохой нийлүүлэх гэрээ
байгуулжээ. Ингэхдээ урьдчилгаа төлбөр болох 15 тэрбум 258 сая төгрөгийг
авахаар гэрээлж. Тэгвэл \”Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-тэй мөн адил таван жилийн
хугацаанд ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийж урьдчилгаа болох 87 тэрбум 119 сая
төгрөгийг авахаар тусгасан байна. Үндсэндээ энэ хоёр гэрээгээр \”Эрдэнэт”
үйлдвэрийн алга болсон гэгдэх 100 тэрбум төгрөгийн асуудал тайлагдаж байгаа юм.
Хачирхалтай нь ийм өндөр мөнгөн дүнтэй гэрээг хэрхэн хийсэн нь тодорхойгүй.
Тиймээс хуулийн байгууллага шалгах ёстой гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж
хэлэв.
Мөн гэрээн дээр бүх талын захирлууд гарын үсэг зурсан байгаа учраас шалгаж,
тодруулахад асуудал гарахгүй. Тиймээс энэ асуудлыг УИХ-д өргөн барьж, хууль
хяналтын байгууллагаар шалгуулах болно гэж тэрээр хэллээ.
Гол асуудал нь Худалдаа хөгжлийн банк \”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг
худалдаж аваад зогсохгүй Монголын төрийн 51 хувь эзэмшлийн үйлдвэрт өөрийн
компаниудын бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдах гэрээ байгуулсанд байгаа
юм. Өөрөөр хэлбэл ХХБ хоёр үйлдвэр рүүгээ \”Эрдэнэт\”-ийн мөнгийг хийх ажлыг зохион байгуулсан байна. Үүнийг шалгах ёстой гэдгийг тэрээр онцлон хэллээ.
Үндэстэн агентлаг