Умард Ирландад ирэх гуравдугаар сарын 5 хүртэл тогтоогоод буй хөл хорионы хязгаарлалтуудыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгана гэж тус улсын Тэргүүн сайд Арлин Фостер пүрэв гарагт мэдэгджээ.
Умард Ирландын засаг захиргаа “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон арга хэмжээнүүдийг сунгахыг дэмжсэн боловч гуравдугаар сарын 18-нд хязгаарлалтуудыг хэрхэх талаар хэлэлцэхээр тохиролцсон гэж А.Фостер мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, Умард Ирландад сүүлийн долоо хоногуудад нөхцөл байдал “ихээхэн” сайжирч байгаа боловч коронавирусний шинэ хувилбарууд тархаж болзошгүйд санаа зовниж байгаа ажээ. Тиймээс сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэж тэрбээр онцлон хэлжээ.
Англи, Шотландад нэгдүгээр сарын эхэн үеэс хөл хорио тогтоосон бол Уэльс, Умард Ирландад 12 дугаар сарын сүүлээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг мөрдөж байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Англид хөл хориог сулруулах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байна.