ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 46 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ 16 777 хүнд шинжилгээ хийжээ.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
46 хүнээс халдвар илэрсний 22 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 801 болжээ.