УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан вакцинтай холбоотой байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно гэдгээ онцолжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “COVID-ийн эсрэг ямар вакцин хийлгэвэл зүгээр вэ гэж хүмүүс асууж байна. Миний хувьд хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно гэж бодож байгаа.
Одоогоор вакцинд хамрагдаагүй, ээлж дарааллаа хүлээж байна. Ер нь аль ч вакцин коронавирусийн ерөндөг болж чадна. Гэхдээ байгаль, цаг агаар, аж байдлын ойр төстэй талаасаа бол ОХУ, БНХАУ-ын вакцин манайд илүү үр нөлөөтэй байж магадгүй” гэжээ.
Манай улс хоёрдугаар сарын 23-наас эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа дархлаажуулалт хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлж, 15800 хүнийг вакцинжуулалтад хамруулахаар болсон. Үүнд:
- Улаанбаатар цахилгаан түгээх станц,
- орон сууц,
- Хил хамгаалах ерөнхий газар,
- төрийн үйлчилгээний компани,
- Цэвэрлэх байгууламж,
- ДХИС гэх мэт байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдана.
Харин маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдөр
- худалдаа үйлчилгээний байгууллагынхан,
Гуравдугаар сарын 11-нээс
- багш боловсролын байгууллагынхан хамрагдана.