Твиттерийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жак Дорси тус платформ дээрх анхны жиргээг дижитал цуглуулгын токены нэг төрөл болох NFT /Non-fungible token/ болгон зарж байна.
Зохиогчийнх нь гарын үсгээр баталгаажуулсан жиргээг “Valuables” гэх платформ дээр зарж болдог ба Дорсигийн анхны жиргээнд “just setting up my twttr” хэмээн бичсэн байжээ.
Одоогоор тус жиргээг Bridge Oracle компанийн гүйцэтгэх захирал Сина Эстави худалдаж авахаар 2.5 сая ам.долларын санал хүргүүлжээ.
NFT нь биткойнтой ижил блокчейн технологит суурилсан өвөрмөц токен бөгөөд аюулгүй байдлын баталгаатай гэж үздэг байна. Тус төрлийн анхны худалдааг өнгөрсөн сард Beeple гэх уран бүтээлч хийсэн. Тэрээр 13 жилийн турш авсан 5000 гаруй зургаа зарсан юм.
Түүнчлэн NBA-ийн тоглолтын тойм, богино бичлэгүүдийг NFT болгон зарж эхэлсэн байна.й