Монполимет ХХК-ийн Монголбанктай холбоотой өр авлага болон чийрэгжүүлэхийн төвтэй холбоотой асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монполимет компанитай холбоотой өр авлагын асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Хууль хяналтын байгууллагаас тодорхой шийдэл гарч ирээгүй байгаа учраас Монголбанкны зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй байна.
Мөн Төвбанкны 2020 оны төсөвт залуучууддаа зориулсан бие бялдар хөгжүүлэх фитнессийн төвийг айлын унтлагын өрөө шиг өрөөнд засахаар төсөвлөсөн байсан. Үүнийг сая гарсан асуудлаас болоод цуцалсан. Төсвөөс дахиж ийм зүйлд зарцуулахгүй байхаар шийдвэр гаргасан” гэв.