Корона халдвар авсан хүнийг үнэрч нохой ашиглан илрүүлэх туршилт маш олон оронд амжилттай явагдаж, бүгд +90% амжилттай дүн батлагдаж байна. Нохойгоор оношлох аргыг хүлээн зөвшөөрөх стандарт байхгүй байгаагаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ аргыг албан ёсоор зөвлөмж болгож чадахгүй байгаа ч зарим улс онгоцны буудал, олон нийтийн газруудад ашиглаж эхлээд байна.
Хавдар, паркинсон, малари зэрэг өвчнийг үнэрч нохой ашиглан илрүүлэх чиглэлээр олон жил явуулсан туршилтад үндэслэн нохой сургагчид болон вирусын мэргэжилтэн нар хамтарч туршилт, судалгаа хийснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мал, амьтны алба, Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас хамтран зохион байгуулсан хурлын үеэр танилцуулав.
Үнэрч нохой 3 секундэд хүнийг үнэрлэн ялгаж чаддаг, цагт 250 хүртэлх хүнийг үнэрлэж оношлох боломжтой гэнэ.
Хүний үнэрлэх чадвар 5 сая төрлийн эд эсээс бүрддэг байхад нохойных 300 сая байдаг. Belgium shepherd (Malinois), german shepherd, Labrador, Golden retriever, Beagle зэрэг үүлдрийн ноход үнэрлэх чиглэлээр илүү сурдаг байна.