Хэт инфляцийн улмаас үндэсний валют нь үнэгүйдсэн Венесуэль улсад энэ долоо хоногоос эхлэн том дүнтэй мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд гарсан байна.
Даваа гарагаас эхлэн 200,000 болон 500,000 боливарын дэвсгэртүүд гүйлгээнд гарсан нь тус бүр 10 ба 27 америк центийн ханштай юм.
Дэлхийд газрын тосны хамгийн том нөөцтэй Венесуэль улсын төв банк удахгүй нэг сая боливарын (50 цент) дэвсгэрт гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл бий.
Өмнөх хамгийн том дүнтэй дэвсгэрт нь 50,000 боливар байжээ. Тус улсад жилийн инфляцийн хэмжээ 2,665 хувьд хүрснийг нэгдүгээр сард мэдээлж байв.
Бэлэн мөнгөний дэвсгэртүүд үнэ цэнэгүй болж, ховордсон тул ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газар дижитал төлбөр тооцооны арга хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.