Шадар сайд С.Амарсайхан “Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна” гэв. Тодруулбал, ХӨСҮТ-ийн ажилтан танил талаар өөр хүний шинжилгээг аваад байна. Нөхрийн өмнөөс эхнэр нь шинжилгээ өгчихдөг. Хариу нь эерэг гараад бид халдварын ойрын болон дам хавьтлаа хөөж байна гэсээр суутал батлагдаагүй тохиолдол хөдөө яваад байх тохиолдол байна. Мөн хариуцлагатай ажилчид өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас халдварыг илрүүлэх тандалт судалгааг үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр онцоллоо.