Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль өчигдөр боллоо.
Цахим сонгуульд 56985 гишүүн оролцож саналаа өгсөн бөгөөд нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүлийг сонгосон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нарыг сонгожээ.
АН-ын ҮБХ-ны сонгууль нь 14 аймаг, зургаан дүүргийн 53 тойрогт болсон бөгөөд 100 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Уг дүнг 12:00 цагаас ҮБХ-ны хуралдаанаар танилцуулж, батламжиллаа.
Түүнчлэн АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулах бөгөөд уг сонгуульд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхлэх юм.