УИХ-ын чуулганы хуралдааны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.
УИХ-ын гишүүн Т.Аубакир бичгээр хүсэлт гаргаж, Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Казак түмний баяр Наурызын баяр гуравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд тохиодог.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Ерөнхий сайдыг төлөөлөн “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Цаг агаарын гамшигт үзэгдлээс болж 12 аймагт 706 хүн төөрч, 696 хүнийг эсэн мэнд олсон. Нэг хүүхэд, 9 том хүн харамсалтай хэрэг болсон.