Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 13456 шинжилгээ хийгдэж, 285 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо.
Харин сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4044 болж байна. Шинээр бүртгэгдсэн 285 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 267 бүргэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 4917 боллоо.