Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд зохион байгуулна. Шинэ Үндсэн хуульд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж зааж өгсөн билээ. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн, баталсан байдаг. Тэгвэл уншигчдынхаа “СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ”-д зориулж энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг онцолж байна.
НИЙТЛЭГ ШААРДЛАГА
- Монгол Улсын уугуул иргэн байх,
- Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
- 50 нас хүрсэн байх,
ТУСГАЙ ШААРДЛАГА
- Банк, бусад хуулийн этгээд болон иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх,
- Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх,
- Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
- Сэтгэцийн эмгэгүй байх,
ХОРИГЛОХ НЬ
- Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заажээ.