Нохой, муур, яст мэлхий ч байсан гэсэн гэртээ амьтан тэжээдэг хүн болгоны хийдэг нэг зүйл бол зургийг нь олон нийтийн сүлжээнд тавих. Үүнд буруу юм гэж байхгүй. Инстаграмын од болсон, эзэндээ цалин мөнгө авчирдаг маш олон амьтан бий. Австралийн Budget Direct сайтаас дэлхийн улс орнууд муур, нохойны алинд нь дуртай болохыг тодорхойлсон дэлхийн газрын зураг бүтээжээ. Энэ зургийг бүтээхдээ тухайн орны цахим сүлжээнд ямар амьтны зураг их тавигдаж байгаа, лайк, шэйр цуглуулж байгааг авч үзсэн байна.
Нохой, муурны хэн нь ялсан гэж бодож байна? Маш бага онооны зөрүүгээр муур ялсан юм. ОХУ тэргүүтэй Хойд Европын орнууд мууранд дуртай орнуудыг тэргүүлж, Монгол Улс ч мөн тэдэнтэй нэгдсэн байгааг энэ газрын зургаас харж болно.
Харин нохойны талынхныг АНУ, Их Британи, Япон, Франц гэсэн их гүрнүүд толгойлсон байна.
Чили, Колумби, Чех улсуудад нохой, муур сонирхогчдын тоо тэнцүү байжээ.