Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлж байна.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 11963 хүнд шинжилгээ хийснээс шинээр 1340 халдвар илэрч, 3 хүн нас барлаа. Ингээд нийт батлагдсан тохиолдол 21995 болж, нас барсан хүний тоо 44 боллоо. Харин хөдөө орон нутагт коронавируст халдвар 119 илэрлээ. 4606 хүн гэрээр эмчлүүлж буй бөгөөд дүүрэг хорооны өрхийн эмнэлгээс зохих эмчилгээг үзүүлж буй юм.
Харин сүүлийн хоногт 427 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт 11877 боллоо. Нийт 3202 хүн эмчлүүлж буйгаас 57 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.