Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.19/ МАН-ыг тараах захирамж гаргасан талаар мэдэгдэл хийв.
Уг мэдэгдэл нь ард түмний төдийгүй, улс төрийн хүрээнийхний дургүйцлийг хүргэлээ. Түүний захирамж улс орноо бодсон хэрэг бус, ард түмнийг талцуулан хуваасан үйлдэл болохыг нийгмийн сүлжээнд шуугиж байна. Энэ дунд АН-ын зарим лидерүүд ч багтав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан М.Зоригт цахим хуудастаа “Ерөнхийлөгчийг зүгээр нэг захирамж гаргасан, улс орны эрх ашгийг харсан гэж бодохгүй байна. Улс төр хийж байна гэж харж байна. Нийгмээ хэт талцуулж байж иргэний дайн, дажин гарах вий, цэрэг армидаа тулах вий, бүр цаашлаад гаднын цэрэг орж ирэх вий гэж санаа зовж байна. Ерөнхийлөгч байна уу, АН, МАН байна уу барагтайхан байгаарай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмэн, улс орны эв нэгдлийг илэрхийлэгч, бэлэг тэмдэг нь байх учиртай. Гэтэл ард түмнээ талцуулах агуулга бүхий мэдэгдэл хийснийг ийнхүү нэг намд хүчин зүтгэж явсан нөхөд нь ар араасаа шүүмжилсээр байна.