Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Ардчилсан нам УИХ-д суудалтай намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай намууд 4-р сарын 30-ны өдөр буюу энэ баасан гарагаас эхлэн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдана.
АН-ын дүрмээр нэр дэвшихээр горилж буй гишүүдийн дунд сунгаа явагдана. Дараа нь тавдугаар сарын 2-ны өдөр болох намын Их хурлаараа нэр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигчийг тодруулж, батламжилна.