Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан /2021.04.27/ боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай АН-аас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцлээ.
Өөрөөр хэлбэл, М.Тулгат болон О.Цогтгэрэл нарын хэн нь АН-ын албан ёсны дарга болж, тамга тэмдгийг эзэмших эсэх асуудлыг хэлэлцэв.
Ингээд Шүүх бүрэлдэхүүн М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрыг хоёуланг нь бүртгэхээс татгалзаж, шийдвэр гаргажээ.
Тодруулбал, тэдний хэн нь ч хуулийн шаардлага хангаагүй тул хүлээж авахаас татгалзсан байна.
Энэ талаар АН-ын Хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “Дээд шүүхийн шийдвэр бичгээр ирээгүй байна. Амаар авсан мэдээллээр аль алиныг нь бүртгээгүй байна.
О.Цогтгэрэлийн АН-аас ирүүлсэн шаардлагуудыг хуульд нийцээгүй гэж үзсэн. Харин М.Тулгатын АН-ын зарим нэг бичиг баримтыг тодруулж, дахин хандаарай гэж шийдвэрлэсэн байна” гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.