Энэ сарын 06-нд нийслэлийн хэмжээнд 115 суурин, 24 явуулын /автобус/ цэгт 325 багийн 2435 эмч, ажилтан ажиллалаа.
I тунд 22235,
II тунд 13701,
Нийт 35534 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 73.6 хувь буюу 841712 нь I тунд, 41.4% буюу 473430 нь II тунд хамрагдсан байна.