ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, Хөл хорио дууссан ч ковид дуусаагүй. Вакцин хийлгэсэн юм чинь гээд хуурамч тайвшрал үүсгэж болохгүй. 20-50 насны хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс их өвчилж байна. Ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэл байна. Вакцины дараах тайвшралын улмаас том давлагаа үүсэх эрсдэл бий.
Нэг дор 5-6 хүн цуглаж болохгүй. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт 3000 гаруй тохиолдол илрэх байсан. Вакцины хамгаалах урвалыг 80 хувь гэж үзвэл хүн амын 20 хувь буюу 400 мянган хүн өвчлөх эрсдэл одоо хүртэл бий. Мөн хүүхдийг вакцин хийлгээгүй байгаа. Хүн бүрд вакцины дархлаа тогтох урвал өөр байна. Тиймээс хүмүүс нэг дор цуглахгүй байх нь хамгийн чухал. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч том давлагаа гарахыг үгүйсгэхгүй гэлээ.