Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбоотойгоор СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.
Тэрээр “Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг хуулиар зөвшөөрсөн найман төрлийн арга хэлбэрээр зохион байгуулна. Сурталчилгааны дүрст мэдээлэл хадмал болон дохионы орчуулгатай явна гэж хуульд заасан.
Санал тоолох төхөөрөмжийг түрүүчээсээ орон нутгуудад хүргэж байна. Уулзалтыг аль болох гадаа талбайд зохион байгуулна, насанд хүрээгүй хүүхдийг уулзалтад дагуулж ирэхгүй гэсэн журам бий.
Тусгаарлагдаж байгаа болон эмчлүүлж байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 8-ны 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар авна” гэв.