АТГ-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгөжсөн, бусдыг дарамталсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг “Арцат апартмент” хотхоны барилга болон“Ханбогд-1” орон сууцны хотхонтой холбоотой асуудлаар шалгаж байгаа аж. Түүнчлэн улсын байцаагчийг нь дарамталж, Улсын Онцгой комиссын дүгнэлтэд өөрчлөлт оруулж, гарын үсэг зуруулсан гэх хэргээр давхар шалгаж байгаа талаар мэдээллээ.