Шинжлэх Ухааны Академийн Харьяа Түүх Угсаатны Зүйн Хүрээлэн, Олон Улсын Монгол Судалын Холбоо, Оросын Угсаатны Зүйн Музейгээс эрхлэн зохион байгуулж буй “Монгол Орон Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн 5 сарын 29-нөөс эхлэн 6 сарын 4-нийг хүртэл “Монгол Арт Галерей”-д гарахаар болжээ.
Уг үзэсгэлэнг “Гамма” гэрэл зургийн агентлаг, Улаанбаатар хотын музей хамтран зохион байгуулж байна. Монголчуудын урьд өмнө нь харж байгаагүй гайхалтай түүхэн гэрэл зургууд. Мөн хүмүүсийн эрэл сурал болоод байдаг “Монгол орон МОНГОЛЧУУД” түүхэн гэрэл зургийн цуврал цомог номнуудыг энэ үеэр хямдралтай худалдаалах юм байна.
Та бүхэн Дүнжингарав худалдааны төвийн замын урд орших Монгол Арт Галерейд очих таалан соёрхоорой.