Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,8 сая, хоёрдугаар тунд 1,3 сая иргэн хамрагдсан байна. Хоёр сая иргэний 30 орчим хувь нь бүрэн дархлаажих хугацаа болоод байна. Нөгөө талаас халдвар авч байгаа хүмүүсийн нас залуужиж байгаа. 18-40 хүртэлх насныхан халдварт өртөх нь түгээмэл байна. Тиймээс 18-34 насныхны дунд вакцинжуулалтыг эрчимтэй явуулах үүрэг даалгаврыг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Эрдэмтдийн хэлж байгаагаар зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд дархлаажуулалтын үр дүн гарах ёстой гэсэн тооцоолол байгаа юм. Цаашлаад 0-17 насны насанд хүрээгүй нэг сая орчим хүүхэд байгаа, түүнээс гадна эрүүл мэндийн шалтгаантай 200 орчим мянган хүн байгаа. Ингээд тооцохоор нийт дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулсан ч нийт хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа” гэв.
Түүнчлэн цаашид хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-оос мэдээлсэн бөгөөд хязгаарлалтын дэглэм тогтооно гэдэг нь халдвар хамгааллын дэглэм баримтална гэсэн ойлголт юм гэлээ.