БНСУ-ын Гванжу хотод хуучны таван давхар барилгыг буулгах үеэр технологийн горим алдаж ойролцоо зорчиж явсан автобус нурангид өртөн есөн хүн амиа алджээ. Өөр найман хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн тухай хотын аврах албанаас мэдээллээ.
Тэнд ажиллаж байсан бүх ажилчдыг барилга нурахаас өмнө нүүлгэн шилжүүлсэн гэж үзэж байгаа ч барилгын нурангиас хүн хайх,авран хамгаалах ажиллагаа үргэлжилж байна.
Нурсан барилгын эсрэг талд дэлгүүр ажиллуулдаг Ян Ик Же газар доргиж байгаа юм шиг мэдрэмж төрсөн тухай Ёнхап агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Тэрбээр “Замыг өтгөн манан бүрхсэн мэт болсон тул тодорхой харж чадаагүй” хэмээн нэмж хэллээ.