Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг алгадсан иргэнд дөрвөн сарын хорих ял оноожээ. Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгч Макрон орон нутагт ажиллах үеэрээ нэгэн залууд алгадуулсан юм. Тухайн иргэн шүүхэд мэдүүлэг өгөхдөө Францад ялзарсан бүхий л зүйлийн төлөөлөл нь Макрон гэжээ.
Тус улсын BFM TV сувгийн мэдээлснээр Валанс хотын шүүхээс 28 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Дамьен Тарелд 18 сарын хорих ял оногдуулсан боловч 14 сарыг нь тэнсэн харгалзах ял болголоо гэж мэдээлсэн байна.
Үндсэн хуульд зааснаар Тарелд гурван жилийн хорих ял, 45 мянган еврогийн торгууль ногдуулах магадлалтай байв.
Эх сурвалж: ВВС