Коронавирусээс сэргийлэх вакцинд тариулсан хүмүүс амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрөх зөвлөмжийг Бразилийн Эрүүл мэндийн яам удахгүй гаргана гэж тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгджээ.
“Би Эрүүл мэндийн сайдтай ярилцлаа. Сайд вакцин тариулсан эсвэл өвдөөд эдгэрсэн хүмүүст амны хаалт зайлшгүй зүүхийг шаардахгүй байх зөвлөмжийг боловсруулах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн Болсонару мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш Бразилд 17 сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан бол халдварын хүндрэлийн улмаас 479 мянган хүн нас баржээ. Энэ улс халдварын тохиолдлоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.