Өнөөдөр 84 мянган тун Файзер хүлээн авна
Файзер вакцинаас манай улс 2.35 сая тун авах гэрээ байгуулжээ. Өнөөдөр тус вакцины 84240 тунг Буянт-Ухаа онгоцны буудалд хүлээн авна.
Файзер вакциныг дархлаажуулалтын бүх цэгт хийхгүй байгаа юм. 14-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүд, хөхүүл эхчүүд, 16-17 насны хүүхдүүд (заавал ээж эсвэл аавтайгаа хамт ирнэ), архаг суурь өвчтэй, байнгын асаргаанд байдаг иргэдэд л энэ вакциныг хийнэ.
Файзер вакцин тарьж буй цэгүүдийн байршил:
Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг