Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
УОк-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,295 шинжилгээ хийх явцад 2,268 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 95,819 болж байна. 2,268 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал,
1,404 нь Улаанбаатар хотод
864 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 247 хүн эдгэрэн гарсан бол 108 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,145 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 7,757
Хүндэвтэр – 2,993
Хүнд – 1,169
Маш хүнд – 226 хүн байна.
Гэрийн хяналтад 19,734 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-80 насны 11 хүн нас барсан. Мөн КОВИД-ын бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.