Тасалгааны цэцгээ хурдан ургуулах хэд хэдэн арга байна.
Үүнд,
1. Та нэг ширхэг лимоныг 25 минут усанд буцалга.
2. Дараа нь лимонтой усаа хөрсөний дараа шүршигчтэй саванд хийгээд цэцэг рүүгээ цацаарай. Нэг долоо хоногийн дараа цэцэг тань гайхалтай ургах болно.
3. Кофе мөн цэцэг ургуулдаг байна. Та энэхүү аргыг гурван өдөрт нэг удаа туршиж үзээрэй.
4. Бага зэргийн сүүн дээр алимны цуу хийгээд цэцэгнийхээ навчийг арчаарай. Өнгийг нь сэргээх болно. Мөн ургалтад нь эерэгээр нөлөөлөх болно.
5. Дууссан аяга угаагчийн саванд цэвэр ус хийгээд цэцэг рүүгээ бага зэрэг хийгээрэй. Энэ арга элдэв шавьж, бактерийг устгаж, ургалтад сайнаар нөлөөлнө.
6. Бага зэрэг усан дээр зөгийн бал болон алимны цуу хийгээд сайтар хутга. Дараа нь цэцэг рүүгээ хийгээрэй. Энэ арга хэдхэн өдрийн дараа цэцгийг тань ургуулах болно.