Монголын Үндэсний Морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийж байна.
-Үндэсний морин уралдааны уяачдын холбоо ард түмнээсээ санал асуулга авсан. Ардын төрийн баяр наадамд хөдөөний ард түмэн уралдахгүй, барилдахгүй алагчилсан үзэл болж, Үндсэн хууль зөрчөөд байна. Орон нутагтаа наадам хийгээд, наадамд сумын бөхчүүд барилдаж, уяачид морио уралдуулах хэрэгтэй. Монгол Улсад нийслэл болон 21 аймаг 330 суманд монгол наадамд оролцох хэрэгтэй.
Наадмыг хойшлуулна гэж байна. Хуулийг Засгийн газар биш УИХ хойшлуулдаг. Наадмыг жилээр хойшлуулж болно. Тэрнээс биш хот тойрсон дарга нар наадамлаж болохгүй. Наадмыг хойшуулаад найман сард хийе гэж байна. Найм, есдүгээр сард ард түмэн хадлан тариаландаа гардаг гэж Уяачдын холбооноос мэдээллээ.
“Хэрвээ Улаанбаатарт наадамлаад, хөдөө орон нутагт хаавал Улаанбаатарт наадамлахаар уяачид Хүй долоон худагт бөөгнөрч байна” гэдгийг уяачид хэлж байна.