Зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг вакцинжуулахаар эхний ээлжинд төлөвлөсөн байсан. Сүүлд 16-17 насны хүүхдүүдийг нэмээд зорилтод бүлгээ 2.151.545 гэж тооцож байгаа. Эндээс авч үзвэл нэгдүгээр тунд 1.918.397 /89.2%/ хүн, 1.703.223 хүн буюу 79.2 хувь нь ковидын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байна.
Гэхдээ Монгол Улсын нийт хүн ам буюу 3.3 сая хүндээ харьцуулахад нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 59%, хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо дөнгөж 52%-ийг эзэлж байгаа юм.
Ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүст Вирессол, АстраЗеника, Фпайзер вакцины аль нэгийг сонголтоор тариулах боломжтой болсон гэдгийг өнөөдөр (2021.06.23) ЭМЯ-наас мэдээллээ.
Та архлаажуулалтын цэгүүд дээр очиж эмчид биеэ үзүүлж дээрх гурван вакцины нэгийг тариулж болох аж. Одоогоор 18-аас дээш насны 300 мянга хүн вакцин тариулаагүй үлдсэн байна. Хэрэв нэгдүгээр тунгаа авсан бол тэр л вакцинаар 2-р тунгаа авна гэдгийг сануулъя.
Монгол Улсын нийт хүн ам буюу 3.3 сая хүндээ харьцуулахад нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 59%, хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо дөнгөж 52%-ийг эзэлж байгаа юм.